“Төв Азийн Зам” ХХК нь логистикийн шийдлээр бизнесийг дэмжигч, үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд улс хоорондын ачаа тээвэрлэлтийн салбарт хурдтай өсөн дэвжиж буй тэргүүлэгч  хамт олон юм.

Та бүхний бизнесийн тасралтгүй үйл ажиллагаанд зориулж мэргэжлийн баг бүрэлдэхүүний боловсруулсан логистикийн оновчтой шийдлийг санал болгохоос гадна, татан авалтын эрэлт хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн нэмэлт үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог, давуу талтай.

Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй агенттай хамтран ажиллаж, импорт экспортын ачаа барааг далай, төмөр зам, авто болон агаарын зэрэг бүхий л хувилбараар тээвэрлэх ба Logistic ERP System-ээр дамжуулан  24/7 замын мэдээ авах боломжтой.

Байнгын хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт бизнесийн цаг минут тутмыг тан хэмнэх нь бидний удирдан чиглүүлэх байгууллагын эрхэм зорилго байх болно.

инфографик