Манай орны хувьд аливаа бизнесийн үйл ажиллагаа импорт болон экспортоос тодорхой хэмжээнд хамааралтай байдаг бөгөөд бараа татан авалт, бизнесийн өдөр тутмын эргэлтийн хөрөнгийг ашигтайгаар эргэлдүүлэх асуудал бүхий л бизнест байгаа бөгөөд энэ салбарт чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй байна.
МҮХАҮТ-ын судалгаанаас харахад Экспортлогч ААН-үүдийн 90% нь санхүүжилтийн эх үүсвэрээ өөрийн хөрөнгөөр шийдвэрлэдэг бөгөөд тэдний 41.3% нь зээлтэй байгаа аж.
Бизнес эрхлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Төв Азийн Зам” ХХК нь 2019 оноос TRANSLEASE САНХҮҮЖИЛТТЭЙ ТЭЭВРИЙН үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээ нь Импорт болон Экспортын Бараа материал худалдаж авах төлбөр болон Гаалийн татварын хураамжийг зээлээр санхүүжүүлэх, Бизнесийн өдөр тутмын эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг олгох ба бизнесийн өсөх чадвараа хадгалах боломжийг танд санал болгож байна.